CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Вичат” хоолой таних системтэй болно

01-11-2019 13:10

 Холбоо харилцаа, үйлчилгээний “Вичат” тавцан хиймэл оюун ухааны хоолой таних систем ашиглан шинэчлэгдэж байгааг “Тенсент” групп албан ёсоор мэдэгдсэнийг “Синьхуа” уламжилж байна. Хоолой таних системийг ашигласнаар хөгжим сонсох, цаг агаарын мэдээ харах, хүмүүстэй харилцах болоод унадаг дугуй түрээслэх, онлайнаар худалдаа хийх зэрэг “вичат”-ын бүх л үйлчилгээг авахад илүү амар болох аж. Тухайлбал, хэрэглэгчид “вичат”-аа нээгээд авахыг хүссэн мэдээлэл, контактынхаа нэрийг хэлэхэд программ автоматаар хайж, хүссэн мэдээллийг нь гаргаж өгнө. Хоолой таних, өгөгдсөн мэдээллийн дагуу хайлт хийх чадвартай “Вичат”-ын шинэчлэгдсэн хувилбар тун удахгүй бэлэн болох аж. Энэ дашрамд өгүүлэхэд, 2018 оны эхний есөн сарын байдлаар “Вичат” 22 сая ажлын байр шинээр бий болгосон бөгөөд түүний 1.8 сая нь хоол захиалах, дугуй түрээслэх, гар утасны дансаа цэнэглэх зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг хүргэх бичил программуудын тусламжтайгаар ажиллаж байгаа юм. Одоогоор “вичат”ыг нэг тэрбум орчим хүн өдөр тутмын амьдрал, холбоо харилцаандаа хэрэглэж, өдөрт 45 тэрбум мессэж илгээсээр байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCYV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100