CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын иргэд дөрвөн оронд визгүй зорчихоор боллоо

01-11-2019 13:05

 Арабын нэгдсэн эмират улс, Босни, Герцеговиний бүгд найрамдах улс, Беларусь болон Катартай БНХАУ иргэдээ харилцан визгүй зорчуулахаар болсныг “Синьхуа” агентлаг уламжлав. Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Арабын нэгдсэн эмиратад л гэхэд, жилд нэг сая орчим хятад жуулчин, 3.5 сая дамжин өнгөрөгч аялагчид очиж байна. Өнгөрөгч онд байгуулсан гэрээний дагуу визгүй зорчих дэглэм үйлчилж эхэлснээр дээрх дөрвөн орон руу зорчих хятад жуулчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байгааг, үүнтэй холбоотойгоор нислэгийн чиглэлүүд нэмэх шаардлагатайг агаарын тээврийн компаниуд онцолж байгаа юм.
Одоогоор, БНХАУ-ын иргэд 15 орон руу визгүй зорчдог бөгөөд 44 орон, бүсийн хил дээрээс виз даруулан зорчих боломжтой. Түүнээс гадна, өөр 42 оронтой иргэдийн виз авах үйлчилгээг хялбар болгох гэрээ байгуулсан билээ. Энэ дашрамд өгүүлэхэд, визгүй дэглэм нь иргэд ихэвчлэн 30 хоног болон түүнээс бага хугацаанд зорчих, аялах тохиолдолд үйлчилдэг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100