CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын хуримын шинэ чиг хандлага

01-10-2019 14:23

 Хятадын Фүжянь мужийн Чуаньжоу хотын Чуаньган дүүрэгт нэгэн сонирхолтой хуримын ёслол болжээ. Тодруулбал, энэ сарын 8-нд 15 хос нэгэн зэрэг хуримаа хийсэн байна. Тэд гар гараасаа барилцан Шиньфэн хаалга болон Шиньфэний замаар явжээ. Энэхүү энгийн төдийгүй “өв тэгш” хуримын ёслолыг нэгэнт тогтсон хэв заншлыг өөрчлөх, хуримын зан үйлийг шинэ өнгө аястайгаар зохион байгуулахаар зорьж санаачилсан аж.
Сүүлийн үед Хятадад олон хос нэг дор хуримлах нь олширсон байна. Ажилладаг байгууллага, найз нөхдөөрөө нийлж, ийн хуримлах нь олон зардлыг хэмнэдэг. Түүнчлэн нүсэр зохион байгуулалттай, зарлага өндөр, хуримын хэв маягаас залуус зайлсхийх болсоны илэрхийлэл гэнэ. Тэд үүнийгээ хуримын шинэ чиг хандлага хэмээн тодорхойлжээ. Тус хуримын ёслолын гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100