CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Гүзээлгэнэ эгч”

01-10-2019 14:21

 Жян Фанфан бол Шаньдун мужийн Июань шяний нэгэн суурин дахь эгэл жирийн тариачин бүсгүй. Тэрбээр 2014 оноос гүзээлзгэнэ тариалж эхэлжээ. Энэ хугацаанд цуглуулсан туршлага дээрээ үндэслэн 2017 онд гүзээлзгэний мэргэжлийн хоршоо байгуулсан байна. Ийн “Аж ахуйн нэгж+Хоршоо+Суурин+Тариаланч өрх” гэсэн загвараар нутгийн иргэдийг дайчлан байгаль орчинд хор хөнөөлгүй тариаланг хөгжүүлжээ.
Өнгөрсөн 2018 онд орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр ядуурлыг бууруулах цех байгуулж, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг шалгах, ялгах болон сав баглаа боодлын асуудлыг шийдсэн аж. Мөн ядуу хүмүүсийг ядуурлаас гаргах, орлого нэмэгдүүлэх, онлайн худалдаа зэрэг олон борлуулалтын сувгийг бий болгосноор тэдний тарьсан гүзээлзгэнэ Хятадын өнцөг булан бүрт хүрчээ.
 Одоогийн байдлаар Жян Фанфаны гүзээлзгэний үйлдвэрлэл нь тухайн орон нутаг болон ойр орчмынхоо 320 гаруй тариаланч өрх, 50 ядуу иргэний ядуурлаас гарах, орлогоо нэмэгдүүлэх удаан хугацааны эх үүсвэр болсон гэнэ. Жил ирэх бүр орон нутгийн тариаланчдын орлого нэмэгдэж, 10 сая гаруй юаньд хүрчээ. Иймээс ч түүнийг хүмүүс халуун дотноор “Гүзээлзгэнэ эгч” хэмээн нэрийддэг байна. Тэрбээр “Гүзээлзгэнийн үйлдвэрлэлээр дамжуулж илүү олон тариаланч, ядуу өрхийг ядуурлаас гаргаж, орлогыг нэмэгдүүлэх нь миний хамгийн “амттай” мөрөөдөл” хэмээн ярьжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100