CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Хэвлэмэл” байшингуудыг энэ жилээс худалдана

01-10-2019 14:45

 Хятадад 3D хэвлэцээр бүтээсэн, барилгын чанар, стандартад нийцсэн жижиг байшингуудыг энэ жилээс худалдаалж эхлэх тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Бээжин хотод төвтэй “Хуашаньлухай” хэмээх компани энгийн даралтат цементтэй төстэй барилгын хавтан үйлдвэрлэдэг, Хятадын одоогоор ганц том компани юм. Тус компани иргэдийн амьдран суух жирийн байр сууцнаас эхлээд бизнес, үйлчилгээний томоохон цогцолборуудыг барихаар төлөвлөжээ. Өмнө нь жижиг, том олон байшин “хэвлэж” байсан ч тус компани бүтээгдэхүүнээ зах зээлд нээлттэй худалдаалж байгаагүй аж.
Уламжлалт аргаар барьсан барилга байшинтай харьцуулахад 3D хэвлэх машинаар барьсан байшин өртөгийн хувьд 30-60 хувиар хямд, дээр нь хүний ажлыг хөнгөвчилдөг, цаг хугацаа хэмнэдэг, эрсдэл, бохирдлыг бууруулдаг гээд олон давуу талтай. Чухам ийм шалтгаанаар Хятад улс 3D технологийн байшин угсралтын салбарыг дэмжиж, 2016-2020 оны барилгын салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөндөө 3D хэвлэцийн барилгын материалын үйлдвэрлэлийг өргөжүүлэх тухай онцгойлон тусгажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100