CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жижиг бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ

01-10-2019 14:36

 Хятадын Засгийн газар жижиг болон бичил бизнес эрхлэгчдэд татварын нэмэлт хөнгөлөлт эдлүүлэх тухай багц журам шинээр баталжээ. Албаныхан хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогынхоо хүрээнд тэдний хөрөнгө мөнгөнөөс жилд дунджаар 200 тэрбум юань хэмнэх зорилт тавиад байгаа аж. Шинэ журамд зааснаар нэг сая юаниас доош орлоготой жижиг үйлдвэрлэл эрхлэгчдээс авах татварыг таван хувь, 1-3 саяын орлоготой бизнес эрхлэгчдээс авах татварыг 10 хувиар бууруулжээ. Ингэснээр жижиг болон бичил бизнес эрхлэгчдийн 95 хувь нь буюу хувиараа бизнес эрхлэгчдийн 98 хувь нь ямар нэг байдлаар татварын хөнгөлөлт эдлэхээр болж байна. 
Шинэ багц журамд мөн жижиг бизнес эрхлэгчдийг газар ашиглалт, нөөц баялаг ашиглалтын татвараас хөнгөлж, техник технологийн салбарт шинээр үйлдвэрлэл эрхлэгчдэд хөрөнгө оруулахыг дэмжих тухай заажээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100