CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Tesla” Шанхайд үйлдвэрээ барьж эхэллээ

01-09-2019 16:05

 “Tesla” компани анхны хилийн чанад дахь өндөр зэрэглэлийн үйлдвэрээ Шанхай хотноо энэ сарын 7-ноос албан ёсоор барьж эхэлжээ. Шанхайн эдүгээ хүртэлх гадаадын хамгийн өндөр хөрөнгө оруулалттай төсөл болох эл үйлдвэрийг тус хотын Линьган үйлдвэрлэлийн бүсэд барьж буй юм.
 Сонирхуулахад, тус үйлдвэр эхний нэг жилийн хугацаанд 250 мянган цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Үүнд “Модель 3” зэрэг цуврал загварын машинууд багтах гэнэ. Энэхүү үйлдвэр нь судалгаа, үйлдвэрлэл, борлуулалтыг нэгтгэн чадавхижуулна. Түүнчлэн бүрэн ашиглалтад орсны дараа, жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь 500 мянган цахилгаан хөдөлгүүртэй машинд хүрэх юм байна.
“Tesla”  компанийн цахилгаан автомашины цор ганц үйлдвэр нь Калифорни муж улсын Фримонт тойрогт байрладаг бол аккумуляторын үйлдвэр нь Невада муж улсын Рино хотод байрладаг аж. Хятадад цахилгаан автомашиныхаа үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрт тус компани өнгөрсөн аравдугаар сард гарын үсэг зуржээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100