CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цагаан сараар галт тэрэгний зорчигчдын тоо тэрбумд хүрнэ

01-09-2019 15:29

 Билгийн тооллын Цагаан сар буюу Хятадын хаврын баярын үеэр орон нутагт зорчих галт тэрэгний тасалбарууд хэдийнэ захиалагдаж эхэлжээ. Нэгдүгээр сарын дундуур буюу 15-наас эхлэн Цагаан сарын зорчигчдын тасалбар захиалгын ид үе эхэлдэг агаад энэ үеэр төмөр замын ажилтнууд, тэр дундаа онлайн захиалгын салбарын ачаалал эрс нэмэгддэгийг “Синьхуа” агентлаг онцолж байна. Ойролцоогоор 40 хоног үргэлжилдэг энэ баярын үеэр нийтдээ гурван тэрбум орчим тасалбар худалдаалагдах, нэг тэрбум орчим хүн зорчих төлөвтэй байгаа агаад энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 саяар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Хятадын төмөр замын корпорацийн орлогч захирал Ли Вэньсинь “Хамгийн их ачаалалтай байдаг энэ үеэр ажиллах бэлтгэл ажлын эхний шат дуусаж байна. Тасалбар дамлан худалдах, зорчигчдыг залилах зэрэг олонтаа гардаг асуудлуудыг шийдэхэд анхаарч ажиллаж байгаа” гэж онцлов.
Цагаан сарын үеэр цаг агаар муудах магадлалтай тул төмөр замын удирдлага, агаарын тээврийн компаниуд, Нийгмийн аюулгүй байдлын яамтай хамтран болзошгүй эрсдлээс сэргийлэх талаар хэлэлцсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100