CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бохирдлыг хянах нэгдсэн систем бүтээж байна

01-09-2019 17:16

 Хятадын эрдэмтэд нүүрстөрөгчийн давхар ислийг сансраас болон агаар, хуурай газраас хянах аварга том сүлжээ бүтээн, дэлхийн хамгийн их бохирдолтой бүс нутгийн нэг гэгддэг Бээжин-Тяньжин-Хэбэйн бүс нутгаас байнгын ажиглалт явуулахаар ажиллаж байна. Шинэ нэгдсэн сүлжээ нь нүүрстөрөгчийн давхар исэл хаанаас ялгарч буйг тогтоон, хэмжээг нь хянах аж. Мөн дэлхийн бусад хэсэгт буй хүлэмжийн хий хянагч системүүдтэй холбогдох юм байна.
Хятад улс нүүрстөрөгчийн хийг хянах “TanSat” нэрт хиймэл дагуулыг 2016 онд сансарт хөөргөсөн юм. Харин агаар болон газраас бохирдлыг хянах ажлыг нисдэг тэрэг, тусгай тоноглолтой автомашинаар гүйцэтгэж байна. Шинэ нэгдсэн сүлжээ нь тэр бүх хянагчийн мэдээллийг нэгтгэх аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100