CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад суурьшсан Иран хүү

01-09-2019 16:08

Иран хүү Мехраз Карамигийн хятад нэр нь Ван Зай. Тэрбээр 1993 онд Ираны нийслэл Тегеран хотод төржээ. Хүүхэд байхаасаа л Хятадын соёл урлагийг сонирхон өссөн байна. Ийн 2012 оноос Шанхай хотноо суралцахаар ирж, улмаар Хятадад үлдэх хүсэлд хөтлөгджээ. Харин 2017 оны сүүлчээс Жэжян мужийн Хүжөү хотын Дайси суурингийн Арслан ууланд өөрийн зураг зурдаг урлангаа байгуулсан аж.
Хятадын хөхөмдөг уул, ногоон ус түүнийг гайхашруулж, олон газрын байгалийн үзэмжийг зуран, уран бүтээлээ туурвиж эхлэхэд нь хүргэжээ. Тэрбээр нэгэн урлагт хайртай дэн буудлын эзний тусламжтайгаар урлангийнхаа газрыг үнэгүй ашигладаг байна. Өдгөө цаг зав гарвал дэн буудлын ажилчид болон үйлчлүүлэгчдэд зураг зурахыг заадаг аж. Ван Зай мөн нэгэн хятад охинтой танилцжээ. Найз охиныхоо хийсэн гоёл чимэглэлийн зүйлсийг будах нь түүний онгодыг хөглөдөг гэнэ. Тэрбээр “Би Хятадад үргэлжлүүлэн уран бүтээлээ туурвихыг хүсэж байна. Мөн гэрлэж, хүүхэдтэй болж, цаашлаад бие даасан уран бүтээлч болохыг мөрөөддөг” хэмээн хятадаар ярьжээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100