CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс оны шилдэг эрдэмтдээ тодруулав

01-09-2019 13:33

Энэ сарын 8-нд Бээжин хотноо Ардын их хурлын ордонд Хятадын үндэсний шинжлэх ухаан, технологийн 2018 оны шагнал гардуулах ёслол  боллоо. Хамгаалалтын инженерийн чиглэлээр олон жил үр бүтээлтэй судалгаа хийж, эрдэмтэн судлаач, боловсон хүчний бэлтгэл сургалтын салбарт зүтгэж яваа Хятадын Инженерийн хүрээлэнгийн академич, Хятадын ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн инженерийн их сургуулийн профессор Чянь Чихү үндэсний шинжлэх ухаан, технологийн дээд шагналын эзэн болсон байна. 60 гаруй жилийн турш шинжлэх ухаанд бүх сэтгэл зүрхээ өгч, Хятадын хамгаалалтын инженерийн үйлст асар их хувь нэмэр оруулсан энэ эрхмийн батламж, одонг БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн гардуулжээ.
БНХАУ-ын Радарын технологийн дээд мэргэжилтэн, Хятадын шинжлэх ухааны хүрээлэнгийн академич,  Харбины аж үйлдвэрийн их сургуулийн академич Лиү Юнтань мөн Хятадын шинжлэх ухаан технологийн салбарын 2018 оны дээд шагналыг гардсан байна. 2018 оны Үндэсний шинжлэх ухаан технологийн шагналд нийт 278 хүн нэр дэвшсэний 38 нь байгалийн ухааны эрдэмтэд, 67 нь технологийн шинэ дэвшлийг санаачлагчид, 173 нь бусад салбар шинжлэх ухааны төлөөлөгчид байна. Мөн гадаадын таван мэргэжилтэнд БНХАУ-ын Олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны шагнал гардуулжээ.

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100