CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад барилгачдын Монголд барьсан 800 гаруй байгууламж бий

01-09-2019 13:27

 “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын найрамдал” хэмээх гэрэл зургийн цомогт хятад барилгачдын Монголд барьсан 850 гаруй объектын 400 орчмынх нь зураг багтжээ.
“Ард түмний Ерөнхий сайд Жоу Эньлай”, “Нэг бүс-Нэг зам” номуудыг орчуулан гаргасан хятад судлаач Х.Баатархүү БНХАУ-ын ЭСЯ-тай хамтран хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр 1955-1965 онуудад Монгол Улсалд өрнөсөн их бүтээн байгуулалт болон хятад барилгачдын барьж байгуулсан барилга объектыг судалж энэхүү гэрэл зургийн цомгийг гаргажээ. Цомгийн нээлтийн ёслол өчигдөр Монгол Улсын Гадаад хэргийн яаманд болсон бөгөөд Хятад Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн цуврал арга хэмжээний нээлтийг энэхүү бүтээлээр эхлүүлж байгаагаа Хятад Монголын тал албан ёсоор зарласан байна. Хятад судлаач Х.Баатархүү хагас жилийн хугацаанд Монгол улсын Үндэсний төв архив болон аймаг, нийслэлийн архивт сууж холбогдох материалыг цуглуулсан бөгөөд хөдөө орон нутагт биечлэн очиж гэрэл зургийн баримтуудыг хангажээ. Тэрбээр Монгол улсад хятад барилгачдын барьсан 850 орчим барилга байгууламжийг илрүүлснээс энэ удаагийн цомогтоо 369 нэгж байгууллагын 520 ширхэг өнгөт болон хуучны хар цагаан гэрэл зургуудыг сонгон оруулсан байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100