CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурал болов

01-08-2019 14:11

Энэ сарын 7-ны өдөр болсон ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлыг ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин удирджээ.
Хурлаар Бүх Хятадын АТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, Бүх Хятадын улс төрийн зөвөл, Дээд шүүх , Прокурорын байгууллага, ХКН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газар зэрэг байгууллагын ажлын тайланг хэлэлцүүлсэн байна. Эдгээрээс гарсан дүгнэлт нь, “Өнгөрөгч нэг жилийн хугацаанд Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороо, Төрийн зөвлөл, Бүх Хятадын Улс төрийн зөвлөл, Дээд шүүх , Прокурорын байгууллага нь Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг чанд мөрдөн, ХКН-ын XIX-р хурлын үзэл баримтлалаас гүнзгий суралцаж, Намын төв хорооны нэр хүндийг хамгаалж, эв нэгдлийг эрхэмлэн ажиллажээ. Мөн Намын тов хорооноос баталсан ерөнхий чиглэл, Засгийн газрын удирдамжийн дагуу бүх салбар өөр өөрсдийн ажлын байрандаа шинэ ололт амжилттай байж, ХКН-ын XIX-р хурлын үзэл баримтлалыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд идэвхи зүтгэл гарган ажилласан байна. Үүний зэрэгцээ ХКН-ын дотоод зохион байгуулалт, ардчилал, үүрэг хариуцлагыг ягштал биелүүлж, намаа бүх талаар дэмжихэд үлгэр жишээ үзүүлсэн” гэжээ.
Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд баян чинээлэг нийгмийг байгуулах зуун жилийн зорилго тавьсан түүхэн чухал он юм. Өнөөдөр олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа ч Хятад улс өөрчлөлт шинэчлэлийн бодлогодоо тууштай хэвээр байж тогтвортой хөгжлөө хадгалсаар байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100