CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүүхдэд сөрөг нөлөөтэй аппликейшнүүдийг хориглолоо

01-08-2019 13:02

Хятадын Боловсролын яам шат шатны боловсролын байгууллагуудтай хамтран сурагчдын гар утас, ухаалаг төхөөрөмж дээрх аппликейшнүүдэд хяналт тавих, садар самуун, хүчирхийлэл, элдэв зар сурталчилгаа, тоглоом зэргийг агуулсан аппликейшнүүдийг хориглох шийдвэр гаргалаа. Шинэ журамд зааснаар сургуулийн байранд татаж, ашиглаж болох аппликейшнд яамнаас хяналт тавьж, тухай бүрт албаны зөвшөөрөл шаардагдаж байхаар болжээ. Албаны хяналт, зөвшөөрөл шаардагдах аппликейшнд сурагчдад илүү ачаалал, дарамт болж мэдэх сургалтын аппликейшнүүд мөн багтсан байна.
Сурагчдын хувийн мэдээллийг хамгаалахын тулд багш нар болон сургуулийн захиргаа сурагчийн дүн, хичээлийн хуваарь зэрэг мэдээллийг ямар нэг аппликейшнээр дамжуулахыг дээрх журмаар давхар хоригложээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100