CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөххотод худалдагчгүй дэлгүүр нээгджээ

01-04-2019 12:37

Саяхан ӨМӨЗО-ны нийслэл Хөххотод худалдагчгүй дэлгүүр нээлтээ хийжээ. Энэхүү дэлгүүр нь тус хотын галт тэрэгний Зүүн буудалд байрладаг аж. Галт тэрэгний буудал дээрх тус дэлгүүр нь үйлчлүүлэгчдэд зориулсан амрангаа ном унших хэсэг болон аялалын бараа борлуулах хэсгээс бүрдэнэ. Түүнчлэн автомат барааны лангуу, автомат тооцооны машин гэх мэт төхөөрөмжөөр тоноглогджээ.


Үйлчлүүлэгч нь өөрөө бараагаа худалдаж авахын зэрэгцээ мөн QR кодыг уншуулан хүссэн зүйлээ авах аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100