CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

2000 жилийн настай бунхан олдов

01-04-2019 17:02

 Археологичид Хятадын зүүн хэсгийн Шаньдун мужийн нутаг Чиндао хотын ойролцоогоос дотроо элдэв гоёмсог зураг чимэглэлтэй 40 гаруй ваар сав, хүн, морины дүрс бүхий шавар эдлэл агуулсан эртний нэгэн бунхан илрүүлжээ. Бунхан 2000 орчим жилийн тэртээх үед буюу МЭӨ 206 оноос МЭ 220 онд оршин тогтносон Хан гүрний үед хамаарах аж. Түүхчид бунхны байр байдал, дотроос нь гарсан олдворуудыг шинжээд бунхан өндөр дээд хэргэмтэй хэн нэгэн түшмэлийнх бололтой хэмээн таамаглаж байна. Шавар моринуудын толгойг бүгдийг нь зүүн өмнөд зүгт хандуулсан байгаа нь эртний нийслэл Чимо руу харуулсан байх магадтай гэнэ.
Энэхүү бунхан археологичдын Шаньдуны нутгаас илрүүлсэн, өнгөрөгч оны зургадугаар сараас хойших 15 дахь, гэхдээ одоогоор олдсон хамгийн том булш болж байна. Эдгээр булш олдсон газарт хоёр том гэр бүлийн бунхан байгаа бололтой.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100