CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Нью-Йорк хотын газар нутагтай тэнцэх хэмжээний антенн барьж байна

01-03-2019 13:43

Нью-Йорк хотын газар нутагтай тэнцэх хэмжээний, хэт нам долгион дамжуулах (ELF), газар хөдлөлтийн талаарх мэдээлэл дамжуулах, геологийн хайгуулд ашиглаж болох антеннийг БНХАУ байгуулж байна. ELF хэмээх энэхүү төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хуажун мужид антеннаас гадна долгион дамжуулах төвүүд, мэдээллийг хүлээн авах боловсруулах газрууд ч уг цогцолборт бий. Хэт нам долгионы радио долгион нь газрын гүнд, доогуур тархдаг учир энэ антенныг нүүрстөрөгч хийгээд ховор металлын хайгуулын ажилд ч ашиглаж болдог ажээ.
ELF-антенн байгуулах төслийг БНХАУ-ын 724 дэх Шинжлэх ухааны хүрээлэн, төрийн өмчит хөлөг онгоцны компани, цэргийн тэнгисийн флоттой хамтран хэрэгжүүлж байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100