CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Түвд, Шинжааныг автозамаар холболоо

01-02-2019 16:16

 БНХАУ-ын Баруун өмнөд Сычуань муж, Түвд, Шинжааныг холбосон хурдны зам ашиглалтад орсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. 2018 оны арванхоёрдугаар сарын 30-нд энэхүү замыг албан ёсоор ашиглалтад оруулснаар Сычуань муж, Түвдийн автономит тойргийн газар нутгаар дайран өнгөрөх автозамын урт нийтдээ 7238 км болж байгаа юм. Сычуань мужийн Яань хотоос эхлэх энэ зам Ганьзийн Кандин хотод хүрч байгаа бөгөөд энэ нь Лхасыг Шинжаан Уйгарын автономит тойргийн Эчен хотыг хоттой холбосон замын нэг хэсэг болж буй.
Дөрвөн урсгалтай энэхүү замыг 23 тэрбум юань буюу 3.3 тэрбум ам.доллараар тавьж, төлөвлөсөн хугацаанаасаа есөн сарын өмнө ашиглалтад оруулсан нь энэ. Одоо Сычуань мужийн төв Чэнгдү хотоос Кандин хүртэл ердөө 3 цаг хагасын хугацаанд хүрэх боломжтой болсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100