CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

53 орны иргэд визгүйгээр дайран өнгөрч болох 5 хот

01-02-2019 16:18

 53 орны иргэд  БНХАУ-ын таван хотоор 144 цагийн хугацаанд визгүйгээр дайран өнгөрөх журам 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Үүнд Шаньдун мужийн Чиндао, Фүжянь мужийн Сямэнь, Хубэй мужийн Ухань, Сычуань мужийн Чэнгдү, Юньнань мужийн Куньмин хот багтаж байна. Тус улсын Цагаачлалын асуудал хариуцсан ерөнхий газрын мэдээлж буйгаар, дээрх таван хотоор 72 -144 цагийн хугацаанд виз авах шаардлагагүйгээр дамжин өнгөрөхийн сацуу агаарын хил болоод далайн боомтоор дамжин өнгөрөх цэгийн тоог нэмэгдүүлж байна. АНУ, Австри, Бельги, Дани, Чех, Франц, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын иргэд одоо гадаад паспорт, дамжин суух дараачийн нислэгийн тийзээ үзүүлэхэд л хангалттай болж байгаа юм. Түүнчлэн далайн боомтоор хил гарах иргэд хот, муж дотор заасан хугацаанд  саадгүй зорчих эрхтэй.
2013 онд тус улсын Төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Бээжин, Тяньжин, Шанхай, Шэньян, Далянь зэрэг 18 хотоор 72 цагийн хугацаанд дайран өнгөрөхдөө виз мэдүүлэх шаардлагагүй болсон билээ. Энэ дашрамд өгүүлэхэд, БНХАУ-д жилдээ гадаадын 43 сая иргэн аялал, ажил болон бусад зорилгоор ирдэг гэсэн судалгаа бий.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100