CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын үйлдвэрлэлийн PMI өсчээ

01-02-2019 12:48

 Хятадын Статистикийн ерөнхий газрын Үйлчилгээ судалгааны төв, Хятадын логистик болон худалдан авалтын холбоо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд тоон үзүүлэлтийн талаар мэдээлэл хийжээ. Мэдээллээр 2018 оны арванхоёрдугаар сард тус улсын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерийн индекс буюу PMI 49.4 хувьд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сартай харьцуулахад 0.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин 2018 оны хувьд Хятадын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерийн индекс 50.9 хувь байжээ. Өөрөөр хэлбэл, тус онд үйлдвэрлэлийн PMI бүтэн жилийн хугацаанд өсөлтөө хадгалсан гэнэ.
 Сонирхуулахад, тус индексийг аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтын менежер, шийдвэр гаргагчдын зүгээс ирэх сард бизнес нь өсөх үү, буурах уу, аль эсвэл хэвэндээ байх уу гэсэн хүлээлт, төсөөлөлд үндэслэн гаргадаг аж. PMI 50-аас дээш гарч байвал тухайн салбар буюу үйлдвэрлэл, үйлчилгээ ирэх сард өсөх хандлагатай. Харин 50-аас бага бол буурах хандлагатай гэж үздэг ба яг 50 бол ямар нэг өөрчлөлт гарахгүй гэж үздэг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100