CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн дахины шинэ он

01-02-2019 13:05

Дэлхийн өнцөг булан бүрт шинэ жилийн баярыг өөр өөрийн онцлогтойгоор тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэдгээрээс “Шиньхуа” агентлагийн онцолсон гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.
Хятадын Наньжин хотын иргэд хонх цохин шинэ оны эхний өдрийг угтжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 31-ны шөнө он солигдох мөчид тус хотын хэдэн мянган иргэд Жюхуа уулын Шуаньзан сүмд цуглан, хонх цохих арга хэмжээнд оролцсон байна. Иргэд дараалалд зогсон, хонх цохисноор хуучин оноо үдэж, шинэ оноо угтжээ.
Харин Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халиф бий. Тэгвэл шинэ оноор тус барилга дээрээс салют буудуулжээ. Тус барилгын урт 828 метр, 163 давхар юм. Эдгээрээс гадна Лондон, Сидней, Малайз, Парисын шинэ он гэрэл зургийн сурвалжлагад хэрхэн буусныг тольдоорой.

Хятад

Дубай

Лондон 

Сидней

Малайз

Парис

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100