CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Саньяа хот трамбай туршлаа

01-02-2019 12:43

 Хайнань мужийн Саньяа хотод шинэ оны эхний өдөр буюу энэ сарын 1-нд анх удаа  трамбай явуулан туршжээ. Ийн хотын иргэд болон жуулчдад үнэгүй үйлчилсэн байна. Саньяа трамбайн шугам нь тус хотын төвөөр дайран өнгөрөх бөгөөд нийт 8.3 км урт, 15 буудалтай байхаар төлөвлөжээ. Төслийн ажлыг анх 2016 оны долдугаар сард эхлүүлсэн аж. Ийн хоёр жил гаруйн хугацаанд гүйцэтгэж дуусчээ.
Энэхүү трамбай нь шинэ маягийн хотын нийтийн тээврийн хэрэгсэл төдийгүй эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, аюулгүй гэх мэт давуу талтай. Туршилтын хугацаанд өдөр бүр 09.00-20.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм байна. Тус трамбай нь нийт таван бүхээгнээс бүрдэнэ. 60 суудалтай бөгөөд хамгийн ихдээ 362 хүн багтах боломжтой гэнэ. Цагт 70 км хурдлах боломжтой ч хотын төвөөр хамгийн ихдээ 50 км цагийн хурдтай явахаар хязгаарлалт тогтоожээ.
Трамбайг энгийнээр тайлбарлавал нийтийн тээврийн зориулалтаар төмөр замаар явдаг цахилгаан автобус юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100