CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Тайваний ахан дүүсдээ илгээх захидал”-ын 40 жилийн ой болов

01-02-2019 15:24

 “Тайваний ахан дүүсдээ илгээх захидал” нийтлэгдсэний 40 жилийн ойг тэмдэглэх хурал өнөөдөр Ардын их хурлын ордонд боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус хуралд оролцож хэлсэн үгэндээ, "Үндэстний аугаа их сэргэн мандалт хийгээд эх орныхоо бүтээн байгуулалт, энх тайван эв нэгдлийн төлөө хамтдаа зүтгэцгээе" хэмээн онцоллоо. Энэ нь түүний гол илтгэлийн сэдэв байсан юм.
1979 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо "Тайваний ахан дүүсдээ илгээх захидал"-ыг нийтэлж байсан билээ. Уг тайлбар бичигт Хятадын эв нэгдлийн бодлого чиглэл, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны хөгжил, энх тайван тогтвортой хөгжлийн бодлого шийдвэрийг тодорхойлсон байдаг.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100