CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Номон “уул”

12-28-2018 16:03

 “Биньхайн нүд” буюу номон “уул” нь Тяньжин хотын Биньхай соёлын төвд байрладаг номын сан юм. Өнгөрсөн 2017 оны аравдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Бүтэц зохион байгуулалт нь “Биньхайн нүд” болон “Номон ууланд үргэлжлэх зөрөг зам” мэт харагдана. Тус номын сан одоогийн байдлаар 600 мянга гаруй номтой. Нээлтээ хийснээс хойшхи нэг жил гаруйн хугацаанд 2.8 сая хүн зочилжээ. Түүнчлэн өдгөө Биньхайн шинэ бүсийн соёлын “Шинэ тэмдэг” болсон гэнэ.
Тус байгууламжийн нийт талбай нь 33700 ам метр бөгөөд зургаан давхар аж. Харин үндсэн барилгын өндөр нь 29.6 метр. Нийт 1.2 сая номны багтаамжтайгаар зураг төслийг гаргажээ. Номын сан нь оффис, уулзалтын танхим, аудио танхим зэргээс  бүрдэнэ. Барилгыг барихад нийт гурван жил зарцуулсан байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100