CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятадад хэрхэн тэтгэлэгтэй сурах вэ

12-28-2018 16:33

 Цуврал 2. Өвөрмонголын Засгийн газрын тэтгэлэг


 Өдгөө дэлхийн хүн амын 16 хувь нь хятадаар ярьж, хятад хэл олон улсын бизнесийн хоёрдагч хэл болоод буй. Ийм үед Хятадад суралцах нь маш олон давуу талтай юм. Хятадын засгийн газар ч улсынхаа гадаад нэр хүндийг өсгөх, их сургуулиудаа олон улсын түвшинд хүргэх, дэлхийд бодлогоороо нөлөөлөх, хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хэдэн тэрбум долларыг гадаад оюутнуудыг тэтгэлэгээр татахад жил бүр зарцуулаад удаж байна.


Урьд бид БНХАУ-д хэрхэн тэтгэлэгтэй сурах талаар мэдээлэл бэлтгэж, тэр дундаа Хятадын Засгийн газрын тэтгэлгийн тухай онцолсон. Тэгвэл энэ удаа монголчуудын хамгийн ихээр суралцдаг Хөххотод хэрхэн тэтгэлэгтэй сурах мэдээллийг хүргэж байна. Тус хотын тухайд өвөрмонголчууд олон байдаг төдийгүй монголчуудад хамгийн их тэтгэлэг зарладаг газруудын нэг юм. Тус хотод сурсанаар хоол болоод соёлын хувьд онцын ялгаа гарахгүй байх давуу талтай. Гэхдээ зарим хүн монголчуудтай харилцаад хэл сурдаггүй гэх нь бий ч олон хүн Хөххотод хятад хэлийг маш сайн сурсан байдаг. Өвөрмонголын Засгийн газар өмнө нь бакалавр, магистр, докторт тэтгэлэг зарладаг байсан бол сүүлийн жилүүдэд зөвхөн бакалаврын түвшинд тэтгэлэг олгох болжээ. Тэтгэлгийн хэмжээ бакалавр 1400, магистр 3000, доктор 3500 юань. Иймээс зөвхөн бакалаврын түвшинд тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалын талаар танилцуулж байна. Өнгөрсөн жилийн тухайд зургадугаар сард тэтгэлэг зарлагдсан. Бүртгүүлэхдээ заавал өөрийн биеэр байх шаардлагатай аж.


Тавигдах шаардлага


1. 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.          
2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутан байна
3. БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 85 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцагч.


Шалгалт


Математикийн шалгалтыг тестээр авах бөгөөд энэ шалгалтад тэнцсэнээр ярилцлагад орох боломжтой болно.  Ярилцлагад тэнцсэнээр урилга хүлээн авч, хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сурсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдах эрхтэй. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.


Бүрдүүлэх материал


1. Бүрэн зөв бөглөсөн анкет
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
4. Тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч       дүнг оруулсан байх/
5. Тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч       дүнг оруулсан байх/
6. Шалгалтын хураамж 15000 төгрөг

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100