CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сансар судлалын салбарт Хятад улс анх удаа тэргүүллээ

12-26-2018 14:01

 Энэ онд Хятадын нутгаас сансарт хөөргөсөн хиймэл дагуул, пуужингийн тоо 37-д хүрч, тус улс анх удаа сансарт хөөргөсөн биет зүйлсийнхээ тоогоор дэлхийд тэргүүлсэн байна. Хамгийн сүүлд гэхэд энэ мягмар гаригт Сычуань мужийн нутгаас LM-3C загварын харилцаа холбооны хиймэл дагуул дэлхийн тойрог замд амжилттай гарсан билээ.
Хятадын дараа АНУ 31 хиймэл дагуул болон пуужин хөөргөснөөрөө жагсаалтын хоёрт оржээ. Харин ОХУ 16, Европын сансрын агентлаг 11, Энэтхэг улс долоо, Япон улс зургаан биет зүйл сансарт хөөргөсөн байна. Америкийн Үндэсний агаар, сансар судлалын захиргаа буюу НАСА энэ оны хамгийн сүүлийн буюу 31 дэх сансрын хөөргөлтөө энэ сарын 23-ны өдөр амжилттай гүйцэтгэсэн аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100