CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хоёр Солонгосыг шинэ замаар холбох ёслол болов

12-26-2018 13:59

 Хоёр Солонгосын хилийн бүсэд шинэ төмөр зам, шинэ авто зам тавих төслийн нээлт өнөө өглөө боллоо. Хойд Солонгосын хилийн хот Кесоны ойролцоо болсон уг ёслолд Өмнөд Солонгосын талаас 100-аад хүн, түүний дотор төрийн дээд албан тушаалтнууд болон Умардад төрсөн таван хүн оролцсон хэмээн Өмнөдийн Эв нэгдлийн яамнаас мэдээлсэн байна. Харин Хойд Солонгосын талаас Хоёр Солонгосын асуудал эрхэлсэн төрийн тусгай газрын дарга, Төмөр замын яамных нь дэд сайд нараар ахлуулсан албаны хүмүүс оролцжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн есдүгээр сард болсон хоёр орны хоорондох дээд хэмжээний гурав дахь уулзалтын үеэр хоёр улсын замын сүлжээг энэ оны эцэс гэхэд холбоно хэмээн тохиролцсон юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100