CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Энэтхэгийн нийгэм, соёлын солилцооны уулзалт болов

12-23-2018 14:02

ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 12-р сарын 21-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И Хятад, Энэтхэгийн хэвлэл мэдээллийн форумд оролцохдоо: Өнөөдөр би эрхэм сайд Сваражтай хамт Хятад, Энэтхэгийн нийгэм, соёлын солилцооны механизмын дээд хэмжээний анхдугаар уулзалтыг хөтөллөө. Уулзалт амжилттай болсон. Энэ механизмыг хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтын дагуу байгуулж, хэрэгжүүлж байгаа юм. Бид энэ уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Нэгд. Хятад, Энэтхэгийн нийгэм, соёлын солилцоо хоёр оронд ашигтай төдийгүй дэлхийд ч ач холбогдолтой. Хоёрт. Нийгэм, соёлын харилцаагаа хөгжүүлэх боломж бүрдсэн байна. Гуравт. Бид солилцоогоор дамжиж давуу талаа хөгжүүлэх ёстой. Дөрөвт. Хамтын ажиллагааны брэнд төсөл бий болгоно. Тавд. Солилцоо хамтын ажиллагааг ард түмнээр төвлүүлнэ. Зургаад. ШХАБ, БРИКС, Зүүн Азийн хамтын ажиллагаа, Эртний соёлт гүрэн зэрэг олон талт механизмын хүрээнд ойлголцоо эрчимжүүлж, бүс нутаг ба дэлхийн энх тайван, хөгжилд нэмэр болох зэрэг нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100