CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Хаягдал дугуй боловсруулж ядуурлаас гарна

12-21-2018 14:40

 Энэ жилээс эхлэн Шандунь мужийн Июань шяний Дажанжуан суурин хаягдал дугуйгаар гар урлалын бүтээл хийж, ядуурлыг бууруулах ажлыг хослуулах болжээ. Энэ хүрээнд ядуурлыг бууруулахад зориулсан цех, тусгай боловсруулах газар гэх мэтийг байгуулсан байна. Ийм замаар тариачид болон ядуу өрхөд нөлөөлж, хаягдал дугуйг боловсруулан амьтан, хүүхэлдэйн киноны баатар, робот гэх мэтийг хийх болжээ. Улмаар аялал жуулчлалын бүс, цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайг тохижуулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэнэ.
 Синтетик резин болон нефтийн бүтээгдэхүүнээр хийсэн дугуй нь 17 төрлийн хүнд метал (бром, зэс, мөнгөн ус гэх мэт), бензин болон олон төрлийн бодисуудыг агуулдаг. Түлшийг хэмнэх зорилгоор дугуй шатаах нь эрүүл мэндэд төдийгүй хүрээлэн буй орчинд хор хөнөөлтэй. Тэгвэл хаягдал дугуйг шатаахгүй, эсвэл их хэмжээний мөнгө зарцуулж устгахгүйгээр орчноо тохижуулж, ядуурлыг бууруулах жишгийг “Шиньхуа” агентлаг онцоллоо.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100