CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хамгийн олон хүн хүлээж авсан музейгээр Хориотой хот тодров

12-21-2018 14:28

 Ордон музей буюу Хориотой хот энэ сарын 13-ны өдөр 17 сая дахь зочноо хүлээн авч, дэлхийн музейнүүдээс хамгийн олон хүн хүлээн авсан музей болсон тухай Бээжингийн “Үдшийн шуудан” сонинд бичжээ. Ордон музейд зочлогсдын тоо 2009 онд 10 саяд хүрсэн бол энэ онд зочдынх нь тоо өмнөх оныхоос 6.25 хувиар өссөн байна. Зочдынх нь 40 хувь 30-аас доош насных бол 24 хувь нь 30-40 насныхан байгаа аж. Энэ нь Хориотой хотыг залуус ихэд сонирхох болсны, залуус аялалд мөнгө зарцуулдаг болсны илрэл юм.
2020 онд 600 жилийн ой нь тохиох Хориотой хот нэгэн цагт жирийн ардад хаалттай ихэс дээдсийн өргөө байсан билээ. Харин саяхнаас илүү олон хэсэг нь олон нийтэд нээлттэй болж, жуулчдад зориулсан танилцуулга сэлт нь дижитал хэлбэрт шилжин, ордны дүр байдлыг харуулсан хэдэн зуун бараа бүтээгдэхүүн худалдаанд гарснаар Ордон музей залуу үеийнхний анхаарлыг улам бүр татах болжээ. Музейн захиргаа өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэхэд л 10 мянга гаруй бүтээгдэхүүн шинээр гаргасан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100