CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Airbus A320” онгоцнуудыг Тяньжин хотод угсарч байна

12-21-2018 14:50

 Хятадын агаарын тээюрийн компаниуд, тухайлбал “Эйр Чайна”-гийн захиалгаар Тяньжин хотод “Airbus A320” онгоцнуудыг угсарч байна. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар, БНХАУ болон Европын онгоц үйлдвэрлэгч компаниудын хамтын ажиллагааны дүнд байгуулагдсан Тяньжиний үйлдвэр 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар  400 дахь хөлгийг угсарч, захиалагчдад хүлээлгэн өгөөд байна. 2008 онд нээгдсэн энэхүү үйлдвэрийн 51 хувийг “Airbus”, 49 хувийг Хятадын консорциум эзэмшдэг. Зорчигч тээврийн “Airbus A320” онгоцны сүүлийн шатны угсаргааг хийдэг уг үйлдвэр хүчин чадлаараа Тулуз болон Гамбург хот дахь ийм үйлдвэрийн дараагаар ордог ажээ.
Нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компанийн хамгийн том зах зээлийн нэг нь БНХАУ юм. Зөвхөн 2017 оны байдлаар 176 шинэ онгоцыг тэд Хятадын захиалагчдад нийлүүлсэн бөгөөд 640 сая ам.долларын эргэлттэйгээр ажилласан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100