CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Арьс нөхөх шинэ материал гарган авчээ

12-19-2018 13:51

 Хүний арьсны нөхөн төлжих чадварыг нэмэгдүүлэх, шархыг хурдан аниулах чадвартай шинэ төрлийн биологийн идэвхт материал гарган авснаа Хятадын эрдэмтэд мэдэгдсэнийг “Синьхуа” уламжлав. Гүн түлэгдэлт, нянгийн гаралтай эмгэгээс үүдсэн арьсны гэмтэл, арьсны халдварт өвчин туссан үед арьсыг нөхөх энэхүү материал шарх хурдан эдгээх, арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх, дархлааг нь дэмжих чадвартай гэж  “ACS Nano” сэтгүүлд  нийтэлжээ.
Шанси мужийн Сиань хотын Жяотун их сургуулийн судлаачдын өгүүлж буйгаар, энэхүү материал нь хүний арьсны бүтэцтэй төстэй, харшлахгүй, бактерийн эсрэг үйлчилгээтэй аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100