CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хоккайдогийн нэгэн буудалд дэлбэрэлт болжээ

12-17-2018 13:20

Японы Хоккайдо мужийн Саппоро хотын нэгэн зочид буудалд дэлбэрэлт болсон байна. Энэ хэрэг өчигдөр буюу 16-ны оройн 8 цаг 30 минутад болж нийт 40 хүн дэлбэрэлттийн улмаас гэмтэж бэртжээ. Японы “Киодо ньюс” агентлаг цагдаагийн мэдээллээс эш татан энэ талаар мэдээлэв. Гэрчүүдийн хэлж буйгаар, дэлбэрэлт болох үед асар их дуу чимээ гарч, газар хөдөлж байгаа мэт болсон, удалгүй гал бүрхэн, хүмүүсийг авран хамгаалах ажил эхэлсэн гэжээ. Дэлбэрэлт юунаас үүдэлтэйг одоогоор мэдээлэгүй, холбогдох албаныхан шалгаж байгаа юм байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100