CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад өвлийн спортын гол орон болно

12-12-2018 15:36

a

    2022 оны Өвлийн олимпийн наадам Бээжин хотод зохиогдох болсонтой холбогдуулан Хятад улс 2020 он гэхэд 600 гаруй мөсөн талбай, өвлийн спортын 800 гаруй бааз шинээр барьж байгуулахаар болсон. Харин өвлийн спортын төрлүүдээр хичээллэгсдийнх нь тоо 300 саяд хүрэх төлөвтэй байна. Энэ бүхнийг тооцоход Хятад улс өвлийн спортын салбарт дэлхийн хамгийн том улс, гол хөгжүүлэгч нь болно гэж Швейцарийн “Neue Zürcher Zeitung” сонин мэдээллээ.

   

a

 


      Өвлийн олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байхдаа Хятадын албаныхан өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд анхаарна хэмээн амласан. Амлалтаа ч биелүүлж, ердөө хэдхэн сая байсан өвлийн спортоор хичээллэдэг хятад иргэдийн тоог сүүлийн 2-3-хан жилийн дотор 12 сая хүртэл өсөхөд анхаарсан билээ. Харин шинэ баазууд нээгдэхтэй хамт энэ тоог 300 саяд хүргэх зорилт тавьжээ. Хятадын цанын баазуудын чанар ч мөн мэдэгдэхүйц сайжирсан байна. Жишээ нь, умард Хятадын Чунли бааз гэхэд л Австри, Итали, Франц, Канадын тоног төхөөрөмж, өргөгч зэргээр бүрэн хангагджээ. Мөн тоглолтын танхим, тансаг зэрэглэлийн зоогийн газар, караокэтэй цанын баазууд ч олон болсон гэнэ.

a

 

      Дээрх сонинд бичсэнээр Хятадын албаныхан цанын спортыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт багтаах хүсэлтэй байгаа аж. Тэгвэл 2022 он гэхэд зөвхөн цанаар хичээллэдэг хятад иргэдийн тоо 120 сая давж, дэлхийн цаначдын тэн хагасыг бүрдүүлэх юм.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100