CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Халуун чинжүү идэх уралдаан

12-12-2018 16:02

     БНХАУ-ын Жяньси мужийн Ичунь хотын Вэньтан сууринд халуун чинжүү идэх уралдаан болж байна. Халуун чинжүү бүхий рашаанд суугаад нэг минутын дотор хэдэн чинжүү идсэнээр нь тэмцээний ялагчийг тодруулжээ. Халуун рашаанд суугаад нэг минутын хугацаанд 20 ширхэг чинжүү идсэн бүсгүй энэхүү уралдааны ялагч болов. Энэхүү уралдаанд Хунань, Сычуань, Жяньси мужуудаас хүмүүс ирж оролцсон аж. Дашрамд өгүүлэхэд, Хятадын өмнөд мужуудад халуун чинжүү идэх төрөл бүрийн уралдаан, арга хэмжээ цөөнгүй болдог агаад найм, есдүгээр сард уг тэмцээнүүдийг үзэхээр өмнөдийг зорьдог жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр буй.

 

 

 

 

 




Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100