CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын хиймэл оюуны салбар 145 тэрбумаар үнэлэгдэнэ

12-11-2018 15:15

Хятадын AI үйлдвэрлэл буюу хиймэл оюуны салбар 2030 он гэхэд нэг их наяд юань буюу 145 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ, харин хиймэл оюун нэвтрүүлсэн үйлдвэрлэлүүд нь нийтдээ 10 гаруй их наяд юаний ашигтай ажиллана гэж “Bloomberg Intelligence” судалгааны байгууллагаас мэдээллээ. Тус байгууллагаас “Хятадын технологийн үсрэнгүй хөгжил” гарчигтайгаар гаргасан шинэ тайланд дурдсанаар Хятадын AI үйлдвэрлэл хамгийн том 5G сүлжээний ачаар хэдхэн жилийн дараа дэвшилт технологийн салбарт дэлхийд тэргүүлж эхлэх нь нэгэнт тодорхой болжээ. Мөн технологийн  нээлт, шинэчлэлийн салбарт ч зохиогчийн эрхийн бичиг эзэмшдэг хувиараа 2025 он гэхэд АНУ-ыг гүйцэж, дэлхийд тэргүүлж эхлэх гэнэ.
Дээрх тооцоо хэрэв үнэн зөв бол Хятадын AI үйлдвэрлэлийн салбар 2030 он гэхэд тус улсын ДНБ-ий зургаа хүртэлх хувийг дангаараа бүрдүүлнэ гэсэн үг юм. Мэргэжилтнүүд Хятадын хиймэл оюуны салбарын хөгжил тус улсын нийтийн тээвэр, эрүүл мэндийн халамж, үйлчилгээ, санхүүгийн тогтолцоонд эерэг өөрчлөлт авчирна гэж үзэж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100