CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нисэх онгоцны 216 буудал шинээр барина

12-11-2018 15:25

 Хятадын Иргэний агаарын тээврийн газар 2035 он гэхэд тус улсад нисэх онгоцны 216 буудал шинээр нэмж барих шаардлагатай хэмээн мэдээллээ. Өнгөрсөн 10-р сарын байдлаар Хятадад иргэний агаарын тээврийн 234 нисэх буудал байна. Харин энэ тоог 2035 он гэхэд дор хаяж 450-д хүргэж байж өдрөөс өдөрт тоо нь нэмэгдэж буй зорчигчдод бүрэн дүүрэн үйлчлэх боломжтой болох гэнэ.
Агаарын тээврээр үйлчлүүлдэг хятад иргэд онгоцоор тогтмол зорчдог дэлхийн бүх хүний дөрөвний нэгийг эзлэх болжээ. Энэ үзүүлэлтээрээ Хятад улс 2035 он гэхэд Америкийг ардаа орхиж, иргэний агаарын тээврийн салбарт дэлхийн хамгийн том зах зээл болох төлөвтэй байна.
Хятадын онцгоцны буудлууд өнгөрөгч 2017 нийт 552 сая нислэг хийсэн нь 2020 он гэхэд жилд 720 сая болж нэмэгдэх тооцоо гарчээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100