CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Астероидоос хамгаалахад бэлдэх төсөл

12-10-2018 15:47

Дэлхийд     20   гаруй   космодром   ажиллаж,   манай   гаригийн   эргэн   тойронд   1000   гаруй хиймэл дагуул эргэж, тойрог замд 500-аас олон хүн хөл тавьж, сансрын аялал жуулчлал хөгжин, Ангараг гариг руу баг илгээснээс сансар судлал хэр хүчээ авч буйг харж болно.
Тэгвэл   сансар   судлалд   томоохон   дэвшил   авчрах,   мөн   зайлшгүй   хэрэгжүүлэхшаардлагатай төслүүдийн тухай уншигч та бүхэндээ сонирхуулья.1957   оноос   өмнө   гарсан   нарны   аймгийн   тухай   номууд   сансар   судлал   хүчээ   авсан өнөөгийн үеийнхнийг гайхашруулж мэднэ. Эверестийн оргилтой харьцуулахад аварга том   галт   уул   Ангараг   гариг   буй   талаар   өнгөрсөн   зууны   эхэн   хагасынхан   ямар   ч ойлголтгүй байлаа. Сугар гаригийн үүлэн дор чийглэг ой, эсвэл төгсгөлгүй элсэн цөл,буцалж  буй   далай  бий гэж   төсөөлж   байсан ч   байж  мэдэх  юм.   Гэхдээ царцсан   магма бүхий талбай байдгийг таамаглаа ч үгүй болов уу. Манай гаригийг хөндлөнгөөс хэн чхараагүй байсан учир бусад гариг арал далайн дундах жижиг арал мэт, харин дэлхийаварга мэт санагдаж байсан нь аргагүй. Харин бусад гаригийг судлах төсөл хэрэгжсэн нь   хорвоо   ертөнцийн   тухай   хүмүүсийн   төсөөллийг   өөрчилж,   байгаль   орчин,   хүн төрөлхтний тухай илүү тодорхой ойлголтыг буй болгосон билээ.


Дэлхийн уур амьсгалд мониторинг хийх төсөл 


Манай гаригийн байгаль орчныг ажиглах хиймэл дагуулын систем муудаж, жагсаалтаас гарч магадгүй тухай 2005 онд зарлажээ. Гэсэн ч НАСА чиглэлээ өөрчилж, дэлхийг судлах төслөөс 600 сая ам.долларыг шаттл, сансрын станцыг судлах төсөл рүү шилжүүлсэн юм. Тухайлбал,  дэлхийн   дулаарал,  нарны   туяа,   дэлхийн  гадаргын   өөрчлөлтийг  хэмждэг  29 хиймэл дагуулыг солих хэрэгтэй байгаа аж. Эрдэмтэд хийгээд инженерүүд шинэ хиймэл дагуулуудыг хөөргөхөөс өмнө хуучин аппаратуудын насыг уртасгах арга  хэмжээ авч буйг онцолж   байна.   Солионы   хиймэл   дагуулууд   ирэхээс   өмнө   хуучин   нь   үүргээ   биелүүлж чадахаа   боливол   цаг   уурын   өөрчлөлтийг   хянах   системд   доголдол   гарна.   Цаг   уурын өөрчлөлтийг хянах систем тасралтгүй ажиллах хэрэгтэй, учир нь хуучин хиймэл дагуулын халааг   авсан   шинэ   төхөөрөмжүүд   алдаагүй   ажиллаж   байгаа   эсэхийг   байнгын харьцуулалтаас   л  мэдэх  боломжтой  ажээ.   Газрын  гадаргууг  “Landsat” хиймэл  дагуулаас ажиглах  төсөл  санхүүжилтийн   улмаас  зогсоод   хэдэн  жил  өнгөрч  буй  тул  ургац  хураах ажилд   ч   томоохон   саад   учраад   байна.   Дэлхийн   мөсөн   гадарга,   уур   амьсгалыг   хянах төслийн санхүүжилтийг үргэлжлүүлэхийн ач тусыг мэргэжилтнүүд онцолсоор буй ч өнөө хэр энэ төсөл эзгүйдсэн хэвээр.


Астероидоос хамгаалахад бэлдэх төсөл


Манай гаригийг үгүй хийж чадах 10 км орчим голчтой астероид дунджаар 100 сая жилд нэг удаа дэлхий дээр унах магадлалтай. Харин хүн төрөлхтний тэн хагасыг устгах чадалтай 1км  голчтой   астероид   хагас сая жилд нэг  удаа манай гариг дээр унаж магадгүй. Харин бүхэл   бүтэн  хотыг  үгүй  хийх  50  метр  голчтой  астероид  мянган  жилд   нэг  удаа  унадаг. Судлаачдын тооцоолсноор 1 км орчим голчтой 700 орчим астероид бий ч ойрын нэг зуун жилд дэлхийд аюул нүүрлэхгүй гэнэ. Гэвч судлаачдын хараанаас мултарч үлдсэн олон биет   байгаа.   Дэлхийг   бус   юм   гэхэд   улс   гүрнийг   газрын   хөрснөөс   арчих   астероидоос хамгаалахад   бэлдэх   төсөл   мөн   л   цаг   уурын   өөрчлөлтийг   ажиглах   төсөлтэй   адил эзэнгүйдээд байна. НАСА ч, Европын сансрын агентлаг ч хүн төрөлхтнийг аюулаас аврах мандатгүй. Тэдний хийж чадсан ажлын томоохон  нь “Сансар хамгааллын тойм”  хэмээх хөтөлбөр юм. Дөрвөн сая ам.долларын өртөгтэй энэхүү хөтөлбөрийн хүрээнд 1 км орчим голчтой   астероидуудыг   илрүүлэхээр   ажиллаж   буй.   Харин   дэлхийг,   хүн   төрөлхтнийг иргэншилтэй нь тэр чигээр нь сүйрүүлж чадах астероидуудыг эрж илрүүлэх ажил одоогоор хийгдээгүй. Басхүү  дээрх биетүүдээс  хамгаалах төхөөрөмж  хийхэд  хамгийн багадаа 15 жил зарцуулна. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд НАСА 500 сая ам.долларын өртгөөр хэт улаан туяаны сансрын телескоп бүтээж, сансарт суурилуулахаар төлөвлөж буй. 


Шинэ амьдралын эрэлд


Нарны аймгийг өмнө нь эрдэмтэд диваажин гэж бодож байжээ. Хиймэл дагуул хөөргөж,илүү ултай судалсны эцэст дэлхийн “эгч” там гэдгийг мэдэж. Тоост Ангарагт хүрснийхээ дараа  гадаргуу нь сарныхаас ялгаагүй, викингүүд  нэг ч органик  молекул илрүүлсэнгүй.Хожим нь гэхдээ амьдрал байж болохуйц газар илрүүлсэн. Ангаргийн дагуул Европ болон Энцеладын гадаргуу нь дэлхийнхтэй төстэй, бүр Сугар ч хэзээ нэгэн цагт далайтай байсан байж   магадгүй   болж   таарав.   Ангараг   дээр   бол   амьд   организмыг   бус   хэзээ   нэгэн   цагт байсан   гэх   ул   мөр,   эсвэл   байж   болох   орчин   нөхцлийг   нь   эрж   байгаа   юм.   2008   оны наймдугаар   сард   хөөргөсөн   “Феникс”   зонд   уг   гаригийн   хойд   бүсэд   буусан   билээ.   Цооног   гаргах   төхөөрөмж, биологийн   лабораторийн   тусламжтайгаар   энэхүү   аппарат   шинэ   амьдралын   эрлийг үргэлжлүүлнэ. Мөн Юпитер, Титаныг  ч судлахаар төлөвлөж байна. 


Гаригуудын гарлыг судлах


Саран   дээрх  2500   км  голчтой   толбо   нарны   аймагтаа   хамгийн   томд   тооцогдож   байв. Гаригууд үүсэх үйл явцыг мэдэхийн тулд насыг нь тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Гариг үүсэж,  бий болно гэдэг амьдралын үүсэл гарал шиг ярвигтай, олон шаттай үйл явц билээ. Ойрын хугацаанд ийм археологийн судалгааны бай сар болж магадгүй нь.  1960-аад оноос хойш сарны толбыг судлах ажил хойш тавигдаад байсан. Дээр дурдсан зайлшгүй шаардлагатай, дэвшил авчрах төслүүд их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа, хөдөлмөр шаардаж байна. НАСА-гийн төсөв нь 16,8 тэрбум ам.доллараар хэмжигддэг, үүний тав хуваасны нэг нь хүмүүсийг сансарт нисгэхэд, гурав хуваасны нэг нь   шинжлэх   ухааны   судалгаанд,   үлдсэн   нь  аэронавтикт   зарцуулагддаг.   Орчлон ертөнцийг   судлах   өөр   олон   төслийг   хэрэгжүүлэхэд   хүн   төрөлхтөн   одоо   зарцуулж буйгаасаа илүү их хөрөнгө, хүч чадал, оюун ухаан зарцуулах нь.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100