CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Дэлхийн анхны мөс зүсэгч тээвэрлэгчийг Гуандунд бүтээжээ

12-07-2018 12:55

Байгалийн шингэрүүлсэн хий (LNG) тээвэрлэгч дэлхийн анхны мөс зүсэгч хөлөг онгоцыг Хятадын Гуандун мужид бүтээж, энэ мягмар гаригт албан ёсоор танилцууллаа. Гуанжоу хотын Олон улсын хөлөг онгоцны үйлдвэрт, Грекийн “Dynacom” компанийн захиалгаар бүтээсэн энэхүү хөлөг “Борис Соколов” нэртэй бөгөөд Сибирийн баруун хойд хэсэгт хэрэгжиж буй одоогоор дэлхийн хамгийн том хийн төслийн нэг хэсэг болж, Хойд мөсөн далайд “үүрэг” гүйцэтгэх аж. Хойд туйлын хахир ширүүн уур амьсгалд тохирсон шинэхэн тээвэрлэгч цельсийн -50 градус хүртэлх хүйтэнд ажиллах чадвартай, 44 мянган тонн жинтэй юм.
Байгалийн хийн дээрх “Ямал” төсөл нь Хятадын “Бүс ба зам” зорилтод багтсан ажлын нэг төдийгүй Оросын нутагт хэргэгжиж буй анхны томоохон хэмжээний эрчим хүчний хамтын төсөл юм байна. Оросын эрчим хүчний үйлдвэрлэлийг хил орчмын бүсүүдэд хөгжүүлэхэд энэхүү төсөл нь эрчим хүчний илүү цэвэрхэн эх үүсвэртэй болохыг зорьж буй Хятад улсад олон талын ашигтай аж.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100