CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Ухаалаг” халуун тогооны ресторан нээгдлээ

12-07-2018 14:23

 БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ухаалаг технологийн дэвшлийг ашиглан тоноглосон халуун тогооны ресторан нээгдлээ. Ирсэн зочдыг угтах, захиалга авах, хоол бэлдэх, хүргэх гээд хоолны газрын бүхий л үйлчилгээг тэд ухаалаг технологи ашиглан хийдгээрээ онцлог ажээ.
Халуун тогооны “Хайдэлао” сүлжээ рестораны шинэ салбарын хананд  том дэлгэц бүхий цахим самбар, зурагт байрлуулж, зөгнөлт киног санагдуулам дотоод заслыг бүрдүүлсний зэрэгцээ хоолныхоо захиалгыг QR код ашиглан хийх зэрэг ухаалаг технологид бүрэн суурилсан үйлчилгээг хүргэж байгаа юм. 150 сая юанийн өртгөөр боссон “ухаалаг” зоогийн газрыг байгуулахдаа тэд Японы “Панасоник” групптэй хамтарсан байна.
Халуун тогооны уламжлалт дэгийг баримтлан, хоолны нарийн амт, чанарыг эрхэмлэдэгээрээ алдартай “Хайдэлао” сүлжээ энэ оны байдлаар 341 салбартай болоод байгаа бөгөөд олон улсын зах зээлд ч гарах төлөвлөгөөтэй байгаа аж. “Ажиллагчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх, үйлчлүүлэгчдийг анхаарлыг татах зорилгоор ухаалаг технологи, техникийг цаашид ч үйлчилгээндээ нэвтрүүлэхийг зорьж байна” гэж зоогийн газрын маркетинг, технологийн үйлчилгээ хариуцсан захирал Жун Ямашита ярьжээ.
Үйлчлүүлэгчдээ татах, тэдний тав тухыг хангахад зориулсан сонин, содон үйлчилгээ, бүтээгдэхүүн ашиглаж байгаа хоолны газрууд, зочид буудал, дэлгүүрүүд Хятадад улам газар авч буйн нэг жишээ энэ гэж ажиглагчид энэ сацуу онцолж буй. Тухайлбал, AGV буюу автомат удирдлагатай төхөөрөмжүүдийг олноор ашиглада үйлчилгээний газар олон бий.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100