CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нэг сурагч, нэг багштай сургууль

12-06-2018 13:00

Хүнань мужийн Ёнжөү хотын Тяньлипин тосгоны бага сургууль нэг багш, нэг сурагчтай аж. Сургуулийн байрыг засаж, ихэнх ангийн хаалга, цонхыг хаасан байдалтай дүр зураг угтана. Тиймээс зөвхөн нэг л ангид нэг, хоёрдугаар ангийн сурагчдыг элсүүлж авчээ.
55 настай Тан Бинюань багш долоон настай Хэнь Хонхуйд хичээл заана. Хоосон шахуу ангид дөрвөн ширээ, сандал, хоёр самбар л бий. Хичээлийн жил эхлэхэд дөрвөн сурагч байсан бөгөөд өдгөө нэг л сурагч үлджээ. 
Тан Бинюань багш 2013 онд тус сургуульд багшлахаар ирсэн аж. Тэрбээр суурь хичээлийн багш бөгөөд хятад хэл, математик, ёс зүй гэх мэт бүх хичээлүүдийг заадаг байна.   

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100