CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гүйж чаддаг дөрвөн хөлт робот

12-05-2018 15:06

Гүйж, шатаар авирах чадвар бүхий дөрвөн хөлт робот зохион бүтээснээ Жэжянийн их сургуулийн эрдэмтдийн баг мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. Нэг метр орчим өндөр, 70 орчим кг жинтэй энэхүү роботыг Жүэ Ин гэж нэрлэсэн бөгөөд 20 кг жин бүхий ачаа ачаад нэг цагт зургаан км хурдтай гүйх, шатаар өгсөх чадал бүхий цахилгаан хөдөлгүүрт төхөөрөмж юм.
Нэг удаа цэнэглээд хоёр цаг орчим ажиллаж, явж буй гадаргуугаа мэдрэн тэнцвэрээ хадгалж, замд нь саад тотгор таарвал дамжуулагч мэдрэгчийн тусламжтайгаар тойрон гарах чадалтай уг роботыг аюулгүй байдал, тээвэр зууч, боловсрол, судалгааны салбарт өргөн ашиглах боломжтойг судлаачид онцолж байна.
“Роботын үйл ажиллагааны удирдах системийг цаашид хөгжүүлэн илүү боловсронгуй болгох, цаашид илүү олон салбарт ашиглах боломжийг бүрдүүлнэ” хэмээн тус сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Ли Чао ярив.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100