CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Сүүн тэжээлт” аалз

12-05-2018 15:09

 Үр төлөө сүүн төст шингэнээр тэжээдэг нэгэн төрлийн аалз илрүүлснээ Хятадын эрдэмтэд “Science” сэтгүүлд мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжиллаа. Зүүн өмнөд Азид өргөн тархсан, үүрлэн амьдардаг, гадаад төрхөөрөө шоргоолжийг санагдуулам, “Toxeus Magnus” зүйлийн үсэрдэг аалзыг судалсны дүнд эмэгчин аалз сүүтэй төстэй шингэн бодис ялгаруулж төлөө тэжээдэг болохыг нээжээ. Дөнгөж төрснөөс хойших 20 гаруй хоногийн турш эмэгчин аалз үүрнийхээ гадаргууд түрхсэн сүүрхүү шингэнээр зулзган аалзыг хооллох агаад өсөж томрохын хэрээр тэд өөрсдөө эхийнхээ гэдэснээс тэжээлт шингэнээ хөхөх чадвартай болдог.
Аалзны “сүү” үнээнийхтэй харьцуулбал уураг ихтэй, өөх тос, элсэн чихрийн агууламж багатай аж. Судлаачид бас нэгэн сонирхолтой зүйлийг ажигласан нь аалз төрснөөсөө хойш 40 хоногийн дараа үржилд орох чадвартай болдог бөгөөд энэ үед эх аалз залуу эмэгчнийг үүрэндээ үлдэхийг “зөвшөөрч” эрэгчнийг “хөөх” маягийн үйлдэл гаргадаг байна. Эрдэмтдийн мэдэгдэж буйгаар, 19 үүрэнд үлдсэн 187 аалзны дийлэнх нь буюу 76 хувь нь амьд үлдэж, харин үүрнээсээ “хөөгдсөн” эрэгчин аалзнууд үрэгдэх магадлал их байдаг аж. Үр төлөө удаан хугацааны турш, нас бие гүйцсэн ч харж халамжлах, хамгаалах зөн хүн, заан зэрэг урт настай, сээр нуруутанд л ажиглагддаг гэж судлаачид мөн онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100