CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүд ороолт нэхжээ

12-05-2018 16:55

 Хүүхдүүд ороолт нэхэн, үеийнхэндээ бэлэглэхээр илгээсэн мэдээ Хятадад олны анхаарал татжээ. Хятадын Жэжян их сургуулийн харьяа “Ши ши” цэцэрлэгийн хүүхдүүд “Өвлийн хүйтнийг дулаацуулах ороолт” нэртэй арга хэмжээний хүрээнд ийн ороолт нэхсэн байна.
Тус цэцэрлэгийн ахлах бүлгийн 100 гаруй хүүхэд багшийнхаа удирдлага дор өөрийн гараар өнгө алагласан ноосон утсаар ороолт нэхсэн гэнэ. Ийнхүү 100 гаруй ороолтоо, өөрсдөө зурж бэлтгэсэн ил захидлын хамт Төвдийн өөртөө засах орны Начү хотын ихэр хүүхдийн цэцэрлэгийн багачуудад илгээсэн аж. Ийн тэдний илгээсэн бэлэг хэдэн мянган км туулан өвлийн хүйтнийг дулаацуулах халуун сэтгэл болон эзэндээ хүрч эхэлжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100