CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ахмадуудад үнэгүй хоол өгдөг “Хайрын хоолны газар”

12-05-2018 16:51

Сычуань мужийн Мяньян хотын Хань Жяжи нийгэмлэгт байрлах “Хайрын хоолны газар” сонголт арвинтай, цэвэрхэн, эрүүл хоолтой. Түүнчлэн иргэдэд ойр дөхөм үйлчилгээтэйгээс гадна өндөр настанд ээлтэй аж. Хань Жяжи нийгэмлэг  нийт 13 мянган иргэнтэй. Тэднээс 700 орчим иргэн нь ганцаараа, хэцүү нөхцөлд амьдардаг гэж бүртгэгджээ. Эдгээр иргэдэд өдрийн гурван хоол авах, хоол хийх зэрэг нь маш хүндрэлтэй асуудал болдог байна.
Иймээс 2018 оны долдугаар сард Хань Жяжи нийгэмлэгийн намын хороо хамтын хөрөнгийг ашиглан, “хайр”-ын бизнест хөрөнгө оруулахыг уриалан “Хайрын хоолны газар” байгуулжээ. Ийн бүх л 65-аас дээш насны ахмад настан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүс, бэлэвсэн, ганцаараа амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт иргэдэд өөр хоорондоо ялгаатай үнийн хөнгөлөлттэй “Халуун сэтгэлийн карт” өгчээ. Түүнчлэн нийгэмлэгийн намын хороо сайн дурын үйлчилгээний баг гарган бэлэвсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлжээр үнэгүй хоол хүргэж өгөх болсон байна.
 “Бид “Хайрын хоолны газар”-ыг буяны үйлс болгохыг хүсэж байна. Маш олон иргэд чин сэтгэлээсээ хоол хийж, бусад хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүстэйгээ хуваалцдаг болоосой” хэмээн нийгэмлэгийн намын хорооны нарийн бичгийн дарга Шүэ Янь ярьжээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100