CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өвөрмонголын нэгэн цагдаагийн тухай киног АИХ-д гаргахаар болжээ

12-05-2018 17:05

БНХАУ-ын Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойд зориулсан “Тойргийн цагдаа Буян” киног энэ сарын 18-ны өдөр АИХ-ын танхимд гаргахаар болжээ.
  Бүх хятадын Кино урлагийн зөвлөл, “Хятад кино” нэгтгэл, Кино үзвэрийн “Хуаша” компаниас эрхлэн зохион байгуулсан Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойд зориулсан киноны есөн том уран бүтээлийг танилцуулах хурал өнгөрөгч сарын 29-нд Бээжинд болсон бөгөөд энэхүү хурлаас дээрх киног ийнхүү АИХ-ын танхимд нээлтийг нь хийх шийдвэрийг гаргажээ. 2014 оноос эхлэн бэлтгэж 2017 оноос жүжигчдийг сонгон шалгаруулж тус оны тавдугаар сараас зураг авалтыг хийсэн тус киноны 90 хувьд нь монгол уран бүтээлчид тоглосон байна. Мөн киноны зургийг ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуунд авчээ. Киноны гол дүр нь Урдын хойд хошууны Буяндэлгэр цагдаа бөгөөд тэрбээр 21 жилийн турш 1672 ам дөрвөлжин км нутаг дахь 900 гаруй оршин суугчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах явцдаа долоон мотоцикль элээж, жилийн 280 гаруй хоногийг малчдын хотонд өнгөрүүлсэн бодит хүн юм. Жил бүр 60 мянган км зам туулж ажил үүргээ гүйцэтгэсэн нь дэлхийн бөмбөрцгийг 30 удаа тойрсонтой тэмцэх ажээ. Тэрбээр цагдаагийн ажлаа гүйцэтгэхийн зэрэгцээ шууданчийн ажлыг сайн дураараа хавсарч хийдэг сэтгэл зүтгэлтэй нэгэн бөгөөд Хятад улсын Дотоодыг хамгаалах салбарын нэгдүгээр зэрэглэлийн баатар хэмээх цол хүртсэн Өвөрмонголын анхны хүн болжээ. Энэхүү кино нь бодит баатрын баримтат үйл явдлаас сэдэвлэн бүтээснээрээ онцлог бөгөөд ард түмний хайртай дүрийг тэдэнд кино болгон бэлэглэснээрээ ихээхэн ач холбогдолтой хэмээн нутгийн Намын хорооны удирдлага нар онцолж байна. Буяндэлгэр цагдаа Бүх Хятадын “Хамгийн бахархалт ардын цагдаа” цолыг мөн хүртжээ.

  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100