CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Загасны хайрсан урлал

12-04-2018 16:23

 БНХАУ-ын зүүн хойд хэсэгт, Хэйлунжянь мужид оршин суудаг хэжэ үндэстний урлаг болох загасны хайрсан урлалыг “Синьхуа” агентлаг онцолжээ. Хятадын биет бус соёлын өвд 2006 онд загасны хайрсан урлалыг бүртгэсэн билээ. Сүүлийн 10 гаруй жилийн турш энэхүү урлалыг судлах, хамгаалах, баяжуулах үйлст зүтгэж яваа Жан Линь хүүхэд залууст загасны хайрсан эдлэл, гоёл чимэглэлийг хэрхэн хийх талаар хичээл заахын зэрэгцээ өөрөө загвар гарган эд өлгийн зүйл урладаг ажээ.
Хэйлунжянийн нутагт хамгийн эрт суурьшсан гэгддэг хэжэ үндэстний тоо одоогоор 4000 орчим үлджээ. Голын бэлчир даган нутагладаг тэд өвөлдөө ан хийж, зун, намар, хавартаа загас барьж амьдардаг байсан бөгөөд загасны хайрсаар хувцас, эдлэл хийдэг баялаг уламжлалтай.
Загасны хайрсыг хуулж, салхинд хатаагаад бохирдлыг нь цэвэрлэн, зөөллөн элдээд зүйн оёж чимэглэл, эд хийдэг аж.
Эдийн засаг, нийгэм хөгжиж, түүнийг даган хэжэ үндэстний аж амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн сацуу загасны хайрсан урлал ч мартагдаж байгааг Жан Линь онцолж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100