CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн дулаарлын улмаас 16 тэрбум ам.долларын хохирол учирчээ

12-04-2018 16:14

 Дэлхийн дулаарлын улмаас цөлжилт нэмэгдэж, ган гачиг тохиох нь ихэссэн тул энэ асуудалтай тэмцэхэд дэлхийн улс орнууд хүчээ нэгтгэх хэрэгтэйг Хятадын эрдэмтэд уриалж байгааг “Синьхуа” уламжлав. Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шинжааны байгаль орчин, газарзүйн судалгааны хүрээлэнгийн багийн мэдэгдэж буйгаар, жилийн дундаж хэм 1.5-2 цельсийн градусаар нэмэгдэхэд ган болох давтамж илт нэмэгдэх хандлагатайг анхаарууллаа.
Судлаачдын үзэж буйгаар, 1984-2017 он хүртэлх хугацаанд дэлхийн дулаарлын улмаас хүн төрөлхтөн 115.5 тэрбум юан буюу 16.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хохирол амссан байна. Түүний зэрэгцээ ган гачиг, цөлжилтийн улмаас хоол тэжээлийн хомсдол, орчны өөрчлөлт зэрэг нөхцөл байдал хүн төдийгүй ан амьтдад ч хүнд туссаар байгаа юм.
Дашрамд дурдахад, сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18  хэмээр нэмэгдсэн бөгөөд Засгийн Газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн хороо (Intergovernmental Panel on Climate Change ) “XX зууны дундаас эхэлсэн, агаарын дундаж температурын ихсэлт нь агаар мандал дахь антропоген хүлэмжийн хийн агууламж нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой” гэж онцолжээ. Байгалийн бусад хүчин зүйлүүд, тухайлбал нарны энергийн өөрчлөлт (нарны идэвхижилт), галт уулын дэлбэрэлт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс одоог хүртэлх хугацаанд маш бага хэмжээний нөлөө үзүүлж байсан.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100