CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Трамп нар ойлголцолд хүрчээ

12-03-2018 15:25

 

Аргентиний Буэнос-Айрес хотод болж буй “Их-20”-ын удирдагчдын ХIII дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-р сарын 1-ний орой АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар хамт зоог барьж уулзалт хийжээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар найрсаг, таатай орчинд хоёр цаг хагас илэн далангүй ярилцсан нь товлосон хугацаанаас хэдийдсэн хэдий ч талууд тулгамдаж буй асуудлаар маш чухал ойлголтод хүрч Хятад Америкийн харилцаанд хойшдын чиглэлийг түр хугацаагаар тогтоож чаджээ. Тодруулбал, Хятад Америк харилцан ашигтай байх зарчмаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ бие биеэ хүндэтгэн үзнэ. Мөн хоёр улсын харилцаанд зохицуулалт, хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг эрхэмлэнэ хэмээн тохиролцсон байна.
Ши Жиньпин “Дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд Хятад Америк хоёр орон чухал үүрэг хариуцлагыг хамтдаа үүрнэ. Хятад Амеркийн харилцаа эерэг дулаан байх нь хоёр орны иргэдийн төдийгүй дэлхийн олон нийтийн хүлээлт юм. Хамтран ажиллах нь бол Хятад Америк хоёр улсын хамгийн сайн сонголт. Талууд харилцааны хөгжлийн бодлогыг атган урт удаан хугацааны тогтвортой харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэх нь олон нийтийн аүсэл сонирхолд нийцнэ” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр орны харилцаанд баримталж байгаа дарга Ши Жиньпиний байр суурийг зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр, “АНУ, БНХАУ-ын харилцаа маш онцлогтой бөгөөд түүхэн чухал харилцаа юм. Манай хоёр орон дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Талууд эерэг сайн хамтын ажиллагааг эрхэмлэх нь хоёр орны төдийгүй олон улс оронд хөгжлийн үр өгөөжөө хүртээнэ. Америкийн тал хоёр орны хамтын ажиллагаанд ойлголцон зөвшилцөх, одоогийн тулгамдаж буй асуудлаа шийдэхэд идэвхтэй ажиллах болно” гэжээ .
Мөн үеэр Ши Жиньпин дарга БНХАУ-ын Засгийн газрын Тайваньтай холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлсэн бол үүнд Дональд Трамп АНУ “Нэг Хятад” бодлогыг үргэлжлэн баримтлах болно гэжээ. Хоёр улсын  төрийн тэргүүн нар Солонгосын хойг зэрэг олон улс болон бүс нутгийн асуудлаар мөн санал солилцсон байна.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100