CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Буэнос Айрест хүрэлцэн ирэв

11-30-2018 12:44

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Буэнос Айрес хотод хүрэлцэн очжээ. Тэрбээр “Их 20”-ын удирдагчдийн XIII дээд уулзалтад оролцохын зэрэгцээ Аргентинд төрийн айлчлал хийх юм.
БНХАУ-ын даргын тусгай онгоц Буэнос Айрес хотын Esaissa олон улсын нисэх буудалд газардахад Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюаныг Аргентины гадаад хэргийн сайд зэрэг өндөр албан тушаалтнууд халуун дотноор угтжээ. Ши Жиньпин БНХАУ-ын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Аргентины ард түмэнд мэндчилгээг дэвшүүлжээ. Тэрбээр “Аргентин улсад дахинтаа айлчилж, нөхөрсөг сайхан Аргентиний ахан дүүстэй уулзан золгож байгаадаа сэтгэл маш өндөр байна. Хятад Аргентин бол нөхөрсөг анд, харилцан бие биеэ хүндэтгэдэг эрхэм холбоотон юм. Манай хоёр улс өөр өөрсдийн сонгосон хөгжлийн замналыг харилцан хүндэтгэж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар харилцан ойлголцож, хамтран ажилладаг. Би ерөнхийлөгч Маккари болон Аргентины бүх салбарын төлөөлөлтэй ойлголцлоо гүнзгийрүүлж Хятад Аргентиний харилцааг стратегийн иж бүрэн түшлэлийн төвшинд хүргэнэ гэдэгт найдаж байна” гэлээ.
Мөн тэрбээр цааш нь “Аргентин бол “Их 20”-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Өмнөд Америкийн анхны улс гэдгээрээ онцлог. Энэ онд дээд хэмжээний уулзалт эхлүүлсний 10 жилийн ой тохиож байна. Хятадын ард түмэн Аргентинийг багтаасан “Их 20”-ын улс оронтой ашигтай хамтран ажиллаж амжилт ололтод хүрэхийг тэмүүлэн зорьж байна. Энэ удаа Аргентинд зохион байгуулагдах “Их 20”-ын дээд уулзалт амжилт төгс болоосой хэмээн хүсэн ерөөе” гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100